Оны шилдэг хүүхэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Оны шилдэг хүүхэд тодорлоо

Улирч буй онд сурлага, урлаг, спорт болон нийгмийн оролцоогоороо бусдыгаа хошуучилсан Шилдэг 9 хүүхэд өнөөдөр тодорлоо.

Шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхдийн төлөө хэлтэст боллоо. Энэ жилийн спорт, сурлагаараа тус бүр гурван хүүхэд шилдэгээр шалгарсан бол урлагаар хоёр, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон оролцоогоор нэг хүүхэд энэ жилийн шилдэг хүүхдээр тодорлоо.

Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн сурагч Усан-Эхийн Дамдинбаатар, Тэмүүлэл цогцолбор сургуулийн Амарбаясгалангийн Мөнхжаргал, Халзан сумын Анхбаярын Болдхэт, Асгат сумын Боргилын Даваажаргал, Тэмүүлэл цогцолбор сургуулийн Эрдэнийн Зулцэцэг,Уулбаян сумын Лхагвасүрэнгийн Цэрэннадмид, Тэмүүлэл цогцолбор сургуулийн Зоригтын Хишигдалай, Мөнххаан сумын Бэхсүхийн Банзрагч, Тэмүүлэл цогцолбор сургуулийн Мянганбаатарын Лувсанданзан нар 2010 оны аймгийн Шилдэг хүүхдээр шалгарлаа.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж