Шинэ оны анхны нарыг харах аялал болно

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Шинэ оны анхны нарыг харах аялал болно

Шинэ оны анхны нар мандахыг харах аялал анх удаа болох гэж байна.  Уул ус, байгал дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү аялалыг Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага санаачилжээ.

“Шинэ оны нар харах” нэртэй энэхүү авто аялалд оролцогчид Баяншарга уулан дээр гарч шинэ оны анхны нарыг харна. Аялалд Эрдэнэмандал хийдийн лам хуваргууд оролцож, ном хурж, хийморь лундааг тань сэргээж, олон түмнийхээ ирэх оны ажилүлйсийг тахилгат ууланд даатгах юм.

Зөвхөн хараад зогсох биш Уулын орой булаалдах,, сумо бөхийн тэмцээнүүд ч зохиогдох ажээ.

Аялалыг аймгийн БОАЖГ, Биеийн тамир спортын хороо, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс  болон бусад байгууллагууд зохион байгуулж байгаа юм. Аялдад оролцохыг хүссэн байгууллага хамт олон энэ сарын 29-ний дотор аймгийн БОАЖГ-т бүртгүүлэх шаардлагтай аж.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж