2009 оны финал эргэн ирсэн ч “Барса” ялж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

2009 оны финал эргэн ирсэн ч “Барса” ялж чадсангүй

Испанийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн буюу Копа дэл Рэйн энэ жилийн шилдэг 16-гийн өрсөлдөөн эхэллээ. Эзэн хааны цомыг хамгийн олон удаа хүртсэн хоёр баг энэ удаад 16-шийн шатанд таарчээ. Сүүлийн 10 тоглолт дараалан зөвхөн ялалтын баяр тэмдэглэж байгаа “Барселона” өөрийн Кэмп Ноу цэнгэлдэхдээ “Атлетик Билбао” багийг хүлээн авч, хааны цомын тэмцээний 16-гийн шатны эхний тоглолтоо хийлээ. Копа дэл Рэйг хамгийн олон удаа хүртсэн “Барселона”, 23 удаа түрүүлсэн “Атлетик Билбао” багууд өнгөрсөн жил энэ тэмцээний аваргын төлөө тоглож, 4:1-ээр Каталоны баг хожсоноор 2009 оныг зургаан цомтой дуусгаж байсан билээ. Харин энэ удаад Каталон болон Баскын өрсөлдөөн арай эрт таарсан нь энэ юм. Тоглолтын эхний хагаст талбайн эзэд бүрэн давамгай тоглосон ч аз тэдний талд байсангүй. Дараагийн хагаст гоолын даллагатай байгаа Лионель Мессиг Пеп Гуардиола талбайд гаргаад ч нэмэр болсонгүй. Дани Алвеш, Шави нарын амжилтгүй довтолгооны дараа “Атлетик Билбао”-гийн хаалганд бөмбөг орсон ч шүүгчид отон тоглолтод байсан Давид Вильягийн гоолыг тооцсонгүй. Ингэснээр бөмбөгийг 69 хувьтай эзэмшиж байсан “Барселона” гоол оруулж чадалгүй тэнцсэн байна. “Барса”-гийн 10 тоглолт дараалан ялсан амжилт тасалдсан ч тэд ялагдал хүлээлгүй 23 тоглолт хийгээд амжжээ. Хоёр багийн хариу тоглолт нэгдүгээр сарын 5-ны өдөр “Атлетик Билбао”-гийн Сан Мамес цэнгэлдэхэд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж