“Мон-Уран”-ы захирал Д.Наранхүү онгон охид худалддаг гэсэн гарчигтай нийтлэл бичсэн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад эрүүгийн хэрэг үүсгэснийг “Глоб Интернэшнл” ТББ-ынхан эсэргүүцэж буйгаа илэрхийлж хэвлэлийн хурал өнөөдөр хийлээ.Охидыг садар самуунд уруу татсан хэргийг хууль хяналтынхан шалгах байтал харин дэлгэж тавьсан сэтгүүлчийг гэм буруутайд тооцсон нь буруу гэсэн мэдээллийг өгч байна. Хууль хяналтынхны эл бусармаг үйлдэл нь сэтгүүлчдэд нийгэмд оршин буй далд хууль бус үйлдлүүдийг гаргахад саад учруулж байна гэж тэд үзэж буй аж.
Н.Бүжээ
Н.Бүжээ