Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Таван удаа хутгалжээ

Хан-Уул дүүргийн  гуравдугаар хороонд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн мэдээллийг  цагдаагийнхан  шалгахад, Сүхбаатар дүүргийн арвандөрөвдүгээр хорооны иргэн 27 настай, эрэгтэй Г-г Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай Б, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай эрэгтэй М, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат 20 настай, эрэгтэй Э нар согтуу үедээ маргалдан бүлэглэн зодож танхайрсаныг таслан зогсоосон байна. Мөн эл өдөр тус дүүрэгт бусдад хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллийг шалгаж, Баянзүрх дүүргийн наймдугаар  хорооны иргэн 23 настай эрэгтэй П-г бусдад хутгалсныг тогтоожээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн хорьдугаар хорооны иргэн, тодорхой эрхэлсэн ажилгүй 23 настай Б согтуурсан үедээ  таван удаа хутгалж гэмтээснийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж