Лэндон Донован Англид тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Лэндон Донован Англид тоглохгүй

АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, довтлогч Лэндон Донован өнгөрсөн улиралд зээлийн гэрээгээр Английн Премьер лигийн “Эвертон” клубт тоглож байсан билээ. Харин энэ жил Мэйжор лигийн улирлын амралтаараа дахин Европт, тэр дундаа Премьер лигийн “Эвертон” клубт тоглохгүй гэнэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр АНУ-ын шигшээ багийн үзүүлсэн амжилтын үндэс болсон довтлогч мань Германы Бундеслигийн “Байерн Мюнхен” клубт болон Премьер лигийн “Эвертон” клубт зээлээр тоглож байсан юм. “Лос-Анжелес Галакси” багийн ерөнхий дасгалжуулагч Брьюс Арена энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд багийнх нь шилдэг довтлогч Европын тавцанд тоглолт хийнэ гэдэг том туршлага болно гэж мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр “Бид ирэх сараас эхлэн нэгдсэн бэлтгэлдээ орох болно. Улирлын эхний бэлтгэлээс авахуулаад багтайгаа байна гэдэг чухал ач холбогдолтой, бид ирэх улирал илүү их амжилт үзүүлнэ” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж