Enkuush шилдэг ireporter боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Enkuush шилдэг ireporter боллоо

Мэдээллийн www.news.mn сайтын www.ireport.mn салбар сайтын “Шилдэг ireporter” уралдааны ялагч өнөөдөр тодорлоо. Гурав дахь сардаа зохион байгуулж байгаа “Шилдэг ireporter” уралдаанд энэ удаа ireporter Enkuush тэргүүлж, нэг сая төгрөгийн шагналын эзэн боллоо.  Ireporter Enkuush өнгөрсөн сарын хамгийн анхаарал татсан сэдэв болох www.wikileaks.org сайттай холбоотой дуулиант мэдээллийг цувралаар нийтэлж,

  • Монгол, Хойд Солонгостой хийсэн уулзалтын талаарх нууц материалыг WikiLeaks вебэд оруулжээ
  • WikiLeaks-ийн үүсгэн байгуулагчийг интерпол MOST WANTED жагсаалтад орууллаа
  • "WikiLeaks" хакердуулав уу эсвэл…
  • АНУ-ын аюулгүй байдалд халдахуйц мэдээлэл WikiLeaks-д тавигджээ
  • Ж.Ассанж, АНУ-ыг тагнах оролдлого хийсэн хэрэгт орж болзошгүй
  • Жулиан Ассанжыг батлан даалтад гаргахаас татгалзав
  • WikiLeaks-ийг үндэслэгч Ж.Ассанж суллагдлаа зэрэг мэдээллийг Монголын бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээс хамгийн түрүүнд нийтэлсэн юм.

Түүнчлэн бид энэ сарын шилдэг бичигчдийн нэг, ireporter Uyanga-ын шилдэг мэдээллүүдэд тусгай шагнал олголоо. Ireporter Uyanga мөн www.wikileaks.org сайттай холбоотой сэдвийг хөндөж,

  • “Wikileaks” Монголын авлигыг илчлэх үү?
  • “Wikileaks”-ын Ж.Ассанж гэж хэн бэ?
  • Ж.Ассанж сайн дураараа цагдаагийн газар очжээ зэрэг мэдээллээрээ энэ сарын ялагч Enkuush-тэй эн тэнцүү өрсөлдсөнийг онцолж байна.

 

NEWS агентлаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж