Завхан аймагт Малын индексжүүлсэн даатгал төсөл хэрэгжээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. 2010 оны Малын индексжүүлсэн даатгалын борлуулалтын улиралд аймгийн хэмжээнд 537 малчин өрхийн 94 мянга 850 толгой мал малын эрсдэлийн даатгалд хамрагдаж, нийт 46,9 сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд малын даатгалын нөхөн төлбөрийн дансанд 31,2 сая төгрөгийг хуримтлуулан төвлөрүүлжээ. Дөрвөлжин, Ургамал, Их-Уул, Завханмандал, Алдархаан, Тосонцэнгэл сумд малаа даатгалд харьцангуй сайн хамруулсан ба харин Яруу, Баянтэс, Тэс, Цагаанчулуут, Улиастай, Отгон, Нөмрөг, Цагаанхайрхан, Сонгино сумууд мал сүргээ эрсдэлээс хамгаалах даатгалд хангалтгүй хамруулсан байна гэсэн дүн мэдээ гарчээ.