Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нийслэлд хуралдаж байна. Тэд өнгөрсөн жилийн ажлаа дүгнүүлж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг хэлэлцэж байгаа. Мөн аймагтаа шаардлагатай байгаа хөрөнгийн асуудлыг шийдүүлчих санаатай тойргоосоо сонгогдсон гишүүдийн өрөөг сахиж байгаа нь нууц биш.
Нийслэлд хуралдахаар ирсэн орон нутгийн удирдлагуудыг Ерөнхий сайд автобусаар “шагнах”-аар болжээ. Аймгуудад автобус хүлээлгэж өгөх арга хэмжээ өнөөдөр 14:00 цагт Сүхбаатарын талбайд боллоо.