Эл номонд Байгаль орчин, ан амьтан, түүх соёл, ёс заншлын болон сонин хачин үйл явдал гээд олон талт сонирхолтой сэдвийг хамарсан нийтлэл үгүүллэгүүд багтжээ. Тухайлбал “Мөхлийн ирмэг рүү тэшиж яваа хавтгай”, түүнчлэн Сайхан барилгыг тоосгоор, сайн торгыг хээгээр”, Эртний үлэг гүрвүүлийн амьдарч байсан өлгий нутаг дэлхийд данстай гэгддэг Тус аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэл хайрханы тухай “Луу ичиж, Лус цэнгэсэн газар” зэрэг байгаль хамгааллын сэдэвт нийтлэлүүд, говийн догшин ноён хутагт Д.Равжаа,, хуульч Сандаг, нэрт уран дархан Агваанзундуй, Манлайбаатар Дамдинсүрэн зэрэг түүхэн хүмүүсийн тухай амьдрал үйлс,соёлын өв уламжилал түүхэн баримтат өгүүллэгүүд, мөн улсын анчин тус аймгийн уугуул Ч.Дөшийн тухай “Чоно алсын уулын оройг харж гүйдэг” гэсэн эссе мөн “Мотоциклоор нисэж болно “ хэмээх амьдралд тохиолдсон үйл явдлын сонин хачныг шинэ өнгө аясаар илэрхийлсэн уншигчдын таашаалд нийцэхүйц уран сайхны олон сайхан нийтлэл, үгүүллэгүүд уг номд орсон байна.
Шилдэг номоор шалгарлаа
МОНЦАМЭ агентлагаас шилдэг ном шалгаруулах хоёр жилийн хугацаатай уралдааны дүн гарч уг уралдаанд Дорноговь аймаг дахь МОНЦАМЭ-гийн сурвалжлагч МЗЭ-ийн болон Сэр-одын нэрэмжит шагналт зохиолч сэтгүүлч Б.Төмөрпүрэвийн “Тавин жил нөхөрлөсөн хэрээ” хэмээх нийтлэл уран сайхны үгүүллэгийн ном тэргүүн байрт шалгарч номоо хэвлүүлэх эрхээ авчээ.
Б.Пэрэнлэй