Хааяа секундэд 28 метр хүрч ширүүссэн байна. Зарим газраар 30-40 см зузаан цастай болсон бол сүүлийн өдрүүдэд ихэнх сумдад цасны хэмжээ эрс нэмэгдлээ. Зарим хот айлын мал хашаандаа өнжих шахаж, хотноос гарлаа ч нүдэнд харагдах өвс байхгүй шарилж бутны толгой хугачиж идэх төдийгөөр өдрийг өлөм зэлмүүхэн өнгөрөөхөд хүрч байна. Одоогоор нийт нутаг цасан бүрхүүлтэй боллоо. Газрын хөрсөн дээр буюу цаг уурын ажиглалтын талбай дээрх байдлаар Могодод хамгийн зузаан 22, мөн Хангалд 18 см цастай байна. Сүүлийн цас оролтоор аймгийн төвд 10, Бугатад 9 см нэмснээр 16-19 см цастай болжээ. Зарим газар цас бургаж хялмаалан хүйтэрч байна Хэд хоногтоо хадгалагдах хүйтний эрч түр зуур сулрах төлөвтэй. Гэхдээ удахгүй ес эхлэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Могод сум хамгийн их цастай байна
Жилийн жилд Булган нутгийнхан зуд турхангүй, зутрал бэрхшээлгүй тавтай сайхан өвөлждөг. Харин өнгөрсөн өвөл олон жил тохиогооүй хүйтэн удаан үргэлжилж бас зарим газраар ахин дахин цас орж цагийн байдал хүндэрсэн. Тэр хүндрэл өнөө жил давтагдахгүй болов уу гэсэн яриа байсан ч тайвширч болохгүй бололтой. Түрүүчийн цас хайлаад зарим өдөр нэмэх хэмийн дулаантай байсан тус аймгийн ихэнх сумын нутгаар өнгөрсөн сарын сүүлчээс эхлээд 4-5 удаа цас орсон. Ялангуяа Баян-Агт, Могод сумын нутагт нэлээд хэмжээгээр цас орж, шуурлаа.
Ж.Мөнх-Очир