1379 хүн мэргэшсэн жолооч болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

1379 хүн мэргэшсэн жолооч болжээ

Нэгэн үе жолооч гэдэг мэргэжил байлаа. Харин одоо хэрэглээ болсон гэх нь бий. Гэвч жолоо барина гэдэг амаргүйн дээр зөвхөн хэрэглээ төдий биш мэргэжлийн хүний хийх ажил гэдгийг баталж буй зүйл бол мэргэшсэн жолоочийн шалгалт авах болсон явдал юм. Тиймээс энэ оны эхнээс мэргэшсэн жолоочийн шалгалтыг авч эхлээд байна. Уг шалгалтын төвд нэг удаа 20 хүнээс нэгэн зэрэг цахим хэлбэрээр шалгалт авах боломжтой ажээ. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 2196 иргэнээс шалгалт авч, 1379 иргэнд мэргэшсэн жолоочийн мэргэжлийн үнэмлэх олгоод байгаа юм. Түүнчлэн тус төв  мэргэшсэн жолоочийн бүртгэл, мэдээллийн санг цахим болон картын хэлбэрээр хөтөлж заншжээ. Мэдээллийн санд нийтийн зорчигч тээврээр 882 жолооч, улс хоорондын ачаа тээврээр 497 мэргэшсэн жолооч бүртгэгдээд байна.

Д.Цэц
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж