Дотоодын цэргийн сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Дотоодын цэргийн сургалт болж байна

Дотоодын цэргийн штабын  энэ оны бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дотоодын цэргийн анги салбарууд ”Онц харуулчдын зөвлөлгөөн”, “Удирдах ажилтан”-ы зөвлөлгөөнийг Улаанбаатар хотноо  арванхоёрдугаар сарын 22-24-нд зохион байгуулж байна. Улсын онц чухал обьектыг хамгаалах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангах үүргээ гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн анги, тусгай салбарын дарга, захирагч нарын сургалт зөвлөлгөөнөөр улсын онц чухал обьектын хамгаалалтын нөхцөл байдал, түүнд хийх дүгнэлт, Дотоодын цэргийн даргын нэрэмжит шалгалтын дүн, Дотоодын цэргийн алба хаагчдын 2010 оны сахилга ёс зүйн байдал, түүнд хийх дүгнэлт, шийдвэрлэн гаргах юм байна

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж