Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч  монгол тооллоор өнөөдрөөс ес эхэлж байна. Хацар хайрсан хахир өдрүүдийг өнөөдрөөс жинхэн утгаар нь мэдэрнэ гэсэн үг. Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр  цаашдаа өдөртөө хасах 24-30, шөнөдөө хасах 34-39 хэм хүртэл хүйтрэх аж. Гурван есийн хүйтний улирал дөнгөж эхэлж байгаа ч  зүүн аймгуудын зарим газраар өвөлжилт хүндэрч байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буй билээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж