Яаогийн ирээдүй бүрхэг болсоор

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Яаогийн ирээдүй бүрхэг болсоор

“Хьюстон Рокетс” баг лидер тоглогч Яао Миний гэмтлээс үүдэн NBA-д цалингийн цэсээ багасгах санал тавьжээ. Хятад төвийн тоглогч маань улирал дуустал талбайд гарахгүй учраас түүний цалинг багасгахыг хүсчээ. “Пуужингууд”-ын энэ саналыг лигийн удирдлага зөвшөөрвөл Яаогийн Хьюстон дахь амьдрал өндөрлөх дөхөж байгаагийн тэмдэг. Түүний өндөр цалинг багасгаж, чөлөөт агент, багийн хоорондын солилцоогоор өөр тоглогч авах гэсэн санаа юм. Түүнд дундаж тоглогчийн буюу 5.75 сая ам.долларын цалин санал болгож байгаа аж.

Багийн хэвлэлийн төлөөлөгч Нелсон Льюис “NBA тэдний хүсэлтийг нааштай шийднэ3 гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ сарын эхээр NBA үүнтэй төстэй санал гаргасан “Портлэнд Блейзерс”-т зөвшөөрсөн хариу өгсөн билээ. Өнгөрсөн жил Хьюстон мөн л ийм саналыг NBA-д тавьж, лигийн удирдлага зөвшөөрснөөр тэд өөрсдөд нь гарсан 5.7 сая ам.долларыг Тревор Аризаг авахад зарцуулж байжээ. Гэсэн ч тэд Аризаг нэг улирал тоглуулаад дөрвөн баг оролцсон наймаа хийж, Нью-Орлеан руу явуулсан юм.

Олиггүй амжилттай яваа “Рокетс” багтаа сэргэлт авчрахыг хүссэн нь тодорхой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж