Ө.Хэрлэнчимэгийн гэх тодотголтой хүн амины хэрэгт холбогдогч Ж.Очбадрах, Ж.Очмандах нарын аав Ц.Жаргалсайхан, ээж М.Майцэцэг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хоёр хүүгээ хүний амь нас хөнөөсөн хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн мэдэгдэж, ээж М.Майцэцэг нь үсээ хусаж, эсэргүүцэл илэрхийлэв. Тэдний “Уг хэрэгт гэрчээр оролцож буй Азжаргал, хэргээ хүлээгээд байгаа Д.Сарантуяа нар худал мэдүүлэг өгч, арав гаруй гэмгүй хүүхдийг хилс хэрэгт унагаж байна. Миний хоёр хүү гүтгүүлж байгаадаа гутарч Ганц худагт өлсгөлөн зарласан боловч Ж.Оч-Мандах маань бие нь дийлэхгүй больсон. Харин ах Ж.Оч-Бадрах өлсгөлөн зарлахад мөрдөн байцаагч нь батлан даалтад гаргана гэж худал хэлээд зогсоосон. Хуулийнхан бидний хүсэлтийг шалгаж өгөхгүй, нэг талд үйлчилж байгаад гомдолтой байна гэлээ. Ж.Очбадрах, Ж.Очмандах нарын аав цаашид тэмцлээ үргэлжлүүлж, цусаа юүлэн, зулын гол болохоо мэдэгдсэн юм.
С.Отгон