Даамын өлгий нутаг Голландын Делфзейл хотноо дэлхийн шилдэг 12 даамчны халз тулаанд өрсөлдөж буй их мастер Д.Эрдэнэбилэг өчигдөр тавдугаар өргийн тоглолтоо хийлээ. Өчигдөр Groningen Seaports Masters тэмцээний тавдугаар өргийн тоглолтууд болсон бөгөөд манай тамирчин Латвийн их мастер Гунтис Валнеристай тоглож, тэнцсэн байна. Ингэснээр Азийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг таван өргийн дараах байдлаар гурав тэнцэж, хоёр хожигдсоноор гурван оноотой есдүгээр байрт бичигдээд байна. Тэрбээр өнөөдөр зургадугаар өргийн тоглолтоо Суринамын даамчин Уильям Оритай хийх юм.
С.Цэлмэг