Гай Юлий Цезарь бундестагийн депутат болов

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Гай Юлий Цезарь бундестагийн депутат болов

Германы парламентын гишүүнээр Гай Юлий Цезарь сонгогджээ. Эрх баригч Христийн ардчилсан намын 60 настай улстөрч Гай Юлий Цезарь, Липпе мужийн Лео Даутценберг  (Leo Dautzenberg) мандатаа өгч Evonik концернд ажиллах болсон учраас бундестагт орж иржээ.

“Цезарь овогт Гай Юлий нэр таарна. Намайг тэгж нэрлэсэн эцэг эхдээ баярлаж байна” хэмээн тэр хэлээд энэ алдартай нэрэнд тэд нар хамаатай эсэхийг мэдэхгүй гэж тайлбарлажээ.

Гай Юлий Цезарь нэрийг депутатаас гадна түүний 84 настай эцэг, том хүү ба ач нь авчээ.

Энэ нэр олон янзын яриаг үүсгэдэг ба нэгэн удаа Сангийн сайд Вольфганг Шойбле түүний нэр овогт итгэлгүй үнэмлэхээ үзүүлэхийг шаардаж байжээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж