Мал нядлах үйлдвэр байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Мал нядлах үйлдвэр байгуулна гэв

«Малыг хөлөөр нь биш хөлдөөсөн махаар манайд орж байхыг уг үйлдвэр хийх ёстой” гэж Буриадын ерөнхийлөгч  Вячеслав Наговицын хэвлэлийфн бага хурал дээр мэдэгдсэн тухай «Казах-Зерно» агентлаг дамжуулжээ. Монголын мах нийлүүлэхтэй холбоотой ба асуудлаа бид Оросын ГХЯ-тай тохиролцсон. Одоо  шүлхий өвчний улмаас хөл хориотой байгаа Монголд л асуудал үлдээд байна. гэж тэр хэлжээ.

Хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулж Монголын малын вакцинжуулахаар Орос зээл өгч байгаа учраас аль болох хурдан Монголын малыг вакцинжуулах хэрэгтэй байна. Үүний тулд зохих үүргүүдээ бид яамдад өгсөн. Монголд малын эмнэлэг байхгүй учраас бид Буриадын Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнууд ба малын эмч нараар бид туслахад бэлэн гэж Наговицын мэдэгджээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж