Оросууд Энэтхэгт нэмж хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Оросууд Энэтхэгт нэмж хөрөнгө оруулна

Зөвлөлтийн үеэс найр­саг харилцаа тогтоож ир­сэн Москва, шинэ Дели жил бүр хамтарсан уулзалт зохион байгуулдаг билээ. Энэ уламжлалаа дагаж Д.Мед­ведев өчигдөр Энэтхэгт хоёр өдрийн айлчлалаа эх­лэв. Албаны хүмүүсийн мэ­дээлснээр, энэ удаа­гийн айлчлалын үеэр бат­лан хамгаалах, цөмийн станц барих, сансрын болон бизнесийн салбаруудыг ха­марсан нийт 15 гэрээг хоёр тал бай­гуулах аж. Тиймээс ч хоёр орны хамтарсан гэрээ­ний эхлэл Ерөнхийлөгч Д.Мед­ведев, Энэтхэгийн Ерөн­хий сайд Манмохан Синх нар 30 тэрбум ам.долларын өр­төгтэй иргэний болон байлдааны нисэх он­гоцны гэрээнд га­рын үсэг зурсан байна.  ОХУ өнөөгийн байдлаар Энэт­хэгийн Тамил Надуд хоёр цөмийн станц барьж байгаа бөгөөд талуудын цө­мийн хөтөлбөрийн гэрээний  хүрээнд дахин хоёрын барихаар болсон байна. Ажиглагчид Д.Медведевийн энэ удаагийн айлчлалаар тус хоёр орны ирэх арван жилийн хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа хэмээн дүгнэж бай­на. Харин АНУ, Франц зэрэг улс Москва, шинэ Делиг Цөмийн хариуцлагын хуулиа эргэн санахыг зөвлөж талуудын хамтын ажиллагаанаас улбаалж, али­ваа болзошгүй байдал үүсэх вий гэдэгт сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Оросын лидерийн энэхүү айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Францын Төрийн тэр­гүүн Н.Саркози, БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зя­бао нарын бизнесийн айлч­лалын дараа болж буй ч батлан хамгаалах салбарт анхаарлаа хандуулснаараа илүү ач холбогдолтой болж бай­на хэмээн олон улсын хэв­лэл мэдээллийн хэрэгс­лүүд дамжууллаа. Энэт­хэ­гийн Засгийн газрын эх сур­валжуудын мэдэгдэж буйгаар тус улс бүх зэвсэглэлийнхээ 60-аас илүү хувийг ОХУ-аас авдаг байна. Д.Мед­ведевийн туслах Сергей При­коходко “Интерфакс” агент­лагт өгсөн мэдээлэлдээ Москва шинэ Делигээс их зүйл хүлээж буй хэмээгээд Энэтхэгийн тал ч цөмийн хөтөлбөр болон нисэх он­гоц­ны асуудалд ихээхэн со­нирхолтой бай­гаа гэсэн байна. Харин Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.М.Кришна “Хоёр орны аль нэг нь гуравдагч оронтой харилцаагаа зузаатгасан ч талуудын нэг нэгэндээ итгэх итгэл хэвээр үлдэх болно” хэмээн өчигдөр бол­сон хэв­лэлийн бага хурлын үеэр дээр хэллээ. Энэтхэг, Оросын харилцаа сүүлийн арван жилд өмнөхөөсөө илүү сайжирч байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд талууд нийт 7.46 тэрбум ам.долларын худалдаа  хийжээ. Ерөнхийлөгч Д.Мед­ведев Энэтхэгтэй хийж буй худалдаа, хөрөнгө оруу­лал­тынхаа хэмжээг цаашид нэмэг­дүүлнэ гэж өчигдөр амласан байна.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж