Тэгж л би тэмүүлсэн. Аавруугаа. Адуу руу

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Тэгж л би тэмүүлсэн. Аавруугаа. Адуу руу

Анх би адуу гэдэг  амьд хийморийг  3 настайгаасаа л эхэлж мэддэг болсон. Дөнгөж ухаан ороод. Магадгүй  түүнээс ч өмнө харсан байх. Гэхдээ санаанд орж байгаа минь  энэ. Аав уян дээр морины хажууд зогсож баясан юм даг. Одоо бодоход  унаа мориныхоо дэлийг засан гангалж байж.  Наанаас нь би хөл нүцгэн алхаад л.  Чулуу хөл өвтгөхийг  үл  ажиран.  Тэгж л би тэмүүлсэн. Аавруугаа. Адуу руу.  Харин 5 настайгаасаа морь унасан. Унаа морь. Хамар цагаан гэдэг.  Их том зээрд морь. Хамар дээрээ жижигхэн цагаантай.   Анх мориноос их  амархан ойчсон юм даг.  Аавтай хамт өвөөгийнд оччихоод ирлээ. Гэрийн ойролцоо худаг дээр морьдоо усллаа. Би морин дээрээ. Аав худгийн ховоо татаад л. Гэнэт хамар цагаан маань шилгээв. Би газар хэвтэх нь тэр. Юу болсныг бүү мэд . ердөө л энэ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж