Урлагийн тэргүүн дээд шагналтнуудыг тодруулдаг “Гоо марал” наадам өнөөдөр “Боролдой” студийн “Black box” театрт болох гэж байна.
Урлаг соёлын салбарын шилдгийг шалгаруулдаг "Гоо марал" наадмын онцлог нь урлагийн бүх төрлийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг . Уг наадам драмын шилдэг бүтээл, дуурийн шилдэг бүтээл, шилдэг сонгодог бүжиг, шилдэг уран зураг, утга зохиолын шилдэг бүтээл, киноны шилдэг бүтээл, радиогийн шилдэг бүтээл, телевизийн шилдэг бүтээл, хөгжмийн шилдэг бүтээл гэсэн номинациудаар шилдгээ тодруулдаг уламжлалтай байсан бол энэ жил шинээр зургаан номинаци нэмэгдэн Монголын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан дэмжигч байгууллагуудад олгохоор болжээ. Ийнхүү “Гоо марал” наадам 15 номинациар шилдгүүдээ шалгаруулах аж.