Дулааны худагт дахин нэг хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Дулааны худагт дахин нэг хүн амиа алдлаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо буюу Түлэнхийн төвийн зүүн талын дулааны шугамын худагт хүн унаж дахин нэг хүн амиа алдлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнө 03:38 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт тус худагт нас барсан хүн байна гаргаж өгнө үү гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу Шуурхай бүлэг 105-ыг очиход нэр хаяг нь  тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүн халуун усанд шалзлагдан амиа алдсан байжээ. Талийгаачын  цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 Дашрамд дурьдахад, өнгөрсөн долоо хоногийн баасан, ням гаригуудад Баянзүрх дүүргийн III, XIII дугаар хороонд байрлах орон сууцны дэргэдэх дулааны шугаманд орон гэргүй хоёр ч хүн амиа алдсан юм.

П.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж