Хэвлэл мэдээллийн шилдгүүдийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн шилдгүүдийг нэрлэв

Хэвлэлийн хүрээлэнгийнхэн өчигдөр шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Энэ өдөр Хэвлэлийн хүрээлэнгийнхэн хоёр жилд нэг удаа явуулдаг уншигч, үзэгчдийнхээ дунд явуулсан санал асуулгын дүнг танилцуулж шилдгүүдийг нэрлэв. Санал асуулгад нийт 550 өрх хамрагдсан байна. Санал асуулгын судалгаагаар энэ оны хамгийн хүртээмжтэй сониноор “Өнөөдөр” сонин, Иргэний сэтгүүл зүйг дэмжигч сониноор “Зууны мэдээ” сонин, энэ оны шилдэг телевизээр МҮОНТВ, хамгийн хүртээмжтэй, шинэ тутам телевизээр “Боловсрол суваг” телевиз, шилдэг мэдээллийн хөтөлбөртэй телевиз “ТВ9” телевиз, үзэгчдийн таашаалд нийцсэн олон нэвтрүүлэгтэй телевиз “С1” телевиз, хамгийн хүртээмжтэй сайт www.gogo.mn сайт, хамгийн хүртээмжтэй FM радио “Их Монгол 99.7”, хамгийн хүртээмжтэй сэтгүүл “ТВ Инфо” сэтгүүл тус тус шалгарчээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж