Месси, Рональду нар “Эмират”-д халз тулна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Месси, Рональду нар “Эмират”-д халз тулна

Аргентин болон Португалийн шигшээ баг 2011 оны хоёрдугаар сарын 9-нд “Арсенал” клубын талбай болох “Эмират” цэнгэлдэхэд нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Дэлхийд данстай хоёр багийн нөхөрсөг тоглолт Лионель Месси болон Криштиан Рональду нар халз тулаан гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. FIFA-гийн Ballon d’Or шагналд нэр дэвшээд буй Месси он гараад ойрхон хугацаанд Лондонд хоёр удаа зочилно. Эхнийх нь дээрх нөхөрсөг тоглолт бол үүнээс долоо хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 16-нд Аваргуудын лигийн хүрээнд “Барса” “Арсенал”-ын талбайд зочлох учиртай юм.

“Эмират” цэнгэлдэхэд өмнө нь Аргентин болон Португалийн шигшээ нэг, нэг удаа тоглож байсан. 2006 онд Аргентинчууд 3:0 харьцаатай Бразилд хожигдож байсан бол 2007 онд Европын Бразил гэгддэг Португалийн шигшээ Бразилийн багийг 2:0-ээр хожиж байлаа.

Энэ удаагийн Португаль, Аргентиний тулаанд Месси, Рональду нарын оддоос гадна “Ман Сити”-гийн Карлос Тевез, “Барса”-гийн Хавьер Машерано нар Аргентиний бүрэлдэхүүнд харин Португалийн шигшээг төлөөлж, Хосе Босингва, Нани, Рикардо Карвальо, Раул Мейрелес нар тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж