Шишевскигийн хувьд нэгдсэн улсын шигшээ багийг удирдан энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд торгон жолоо өргүүлсэн. Дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг ч тэд уг шагналыг 1994 оноос хойш хүртэж чадаагүй байсан юм. Энэ жилийн шилдгээр шалгарснаар тэрбээр АНУ-ын сагсан бөмбөгийн түүхэнд уг шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн анхны дасгалжуулагч боллоо. Мягмар гаригт түүний удирддаг Дьюкийн “Цэнхэр чөтгөрүүд” Элоны их сургуулийн багийг хожсноор Шишевски 879 дэх хожлоо авч, түүхэнд хоёрдугаарт бичигдэх амжилтыг үзүүлж, домогт дасгалжуулагч Дин Смиттэй зэрэгцсэн билээ.
Харин Ауриеммагийн удирддаг Коннектикутын эмэгтэй баг 88 дараалан ялж, түүхэн амжилттай зэрэгцсэн байна. Энэ амжилтыг өмнө нь 1970-аад оны дундуур УКЛА их сургуулийн эрэгтэй шигшээ баг үзүүлж байжээ. Ауриемагийн хувьд ч улсынхаа шигшээн дасгалжуулагч бөгөөд эмэгтэйчүүдийн шигшээг 2009 оноос эхлэн удирдаж байгаа билээ.
Хоёр дасгалжуулагч маань хоёул өнгөрсөн онд үндэсний аварга болж байжээ.