Судалгааны албадын семинар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Судалгааны албадын семинар болжээ

Азийн орнуудын Парламентын cудалгааны албадын олон улсын семинар БНСУ-ын Үндэсний ассамблейн Судалгааны албаны санаачлагаар   Сөүл хотод болжээ.  Семинарт Камбож, Энэтхэг, Лаос, Монгол Улс, Вьетнам, БНСУ-ын Парламентын Тамгын газрын Судалгааны албадын төлөөлөгчид оролцсон байна.

Семинарын үеэр хууль тогтоох байгууллагыг мэргэшсэн, шуурхай мэдээлэл, судалгаагаар хангах үйл ажиллагааг сайжруулах, бүс нутгийн парламентын судалгааны албад хамтын ажиллагааны сүлжээ байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох  боломжийг бүрдүүлэх талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Энэ үеэр БНСУ-ын Үндэсний ассамблейн Судалгааны байгууллага, УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Солонгосын талаас Үндэсний ассамблейн Судалгааны албаны дарга Шим Жиён, Монголын талаас УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог нар гарын үсэг зуржээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж