
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл сумын Дулаан хар уулын ордын урьдчилсан нөөцийг 80 мянган тонн, таамаг нөөц нь нэг сая тонн гэсэн мэдээ байгаа ч лиценз эзэмшигчид таг дуугүй байгаа гэнэ.
Сайншандын хотгорт байрлах Дулаан хар уулын талбайд 2010 онд ураныг газрын гүнд уусган баяжуулж ”шар нунтгийг” олборлох туршилт хийсэн нь амжилттай болсон аж.
“АРЕВО” группийн нийт ажилчдын 90 хувь нь монгол ажилчид байна. Тус групп нутгийн иргэдийг малжуулах, сургууль цэцэрлэг соёл боловсролд анхаарал тавин 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Б.Төмөрпүрэв