Аймгийн хэмжээнд 423.2 мал вакцинжуулалтанд хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Аймгийн хэмжээнд 423.2 мал вакцинжуулалтанд хамрууллаа

Дорноговь аймаг хил залгаа орших Сүхбаатар аймгаас халдварласан шүлхий өвчний голомтыг тархаалгүй зогсоож чадлаа. Урьдчилан сэргийлэх вакцинаа ч сайн хийн өвчин гарч болзошгүй газруудыг бүрэн хамрууллаа.

Шүлхийний тарилгад нийт 149,8 сая төгрөгийн 476,4 литр буюу 239,7 мянган тун вакцин татан авч 423,2 малыг хамруулаад байна. Мөн хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 130 мянган тун вакцин авч Айраг, Даланжаргалан, Алтанширээ, Өргөн, Иххэт, Сайншанд зэрэг 7 сумын 548 өрхийн 128 ,3 мянган малыг хамруулжээ.

Түүнчлэн 10 сумын 278 цэгт 41828 малын сэг зэм устган, 69284 метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж