Хятадад монгол малын мах үнэтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хятадад монгол малын мах үнэтэй

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт нээгдсэн Ханги Мандалын хилийн боомт саяхан нээгдээд хаалаа. Уг боомтоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй уурхайн төмрийн хүдэр голлон гарахаас гадна тус аймгийн баруун урд талын сумдынхан хүнсний хэрэгцээгээ хангадаг газар болжээ. Энэ удаа монгол малын мах үнэд орсон гэнэ. Тухайлбал, хонины мах хилийн цаадах Батхаалга хотод кг нь 500 юань, ямааны мах 450 юань хүрч эрэлт хэрэгцээтэй байгаа сурагтай аж. Харин манай гаалийнхан гаргахгүй болохоор бараг л “аман”-даа үмхээд ч хамаагүй гаргавал Хятадын тал бол хаалтгүй байлаа гэж тус боомтоор гараад ирсэн хүмүүс ярьжээ.

Б.Төмөрпүрэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж