Саяхан Улаан-Уулын хилийн хорооны хилийн … дугаар заставын гэрээт хилчид нэг сонин зүйлтэй тохиолджээ. Хилийн харуулд явж байтал хоёр чоно хилийн тор руу оржээ.
Хоёр хилийн дунд хэсэгт эрхэлж байснаа Хятадын хилийн дотуур машин явтал учиргүй зугтан Монголынхоо хил рүү ороод ирэх юм гэнэ. “Чоно нь Монголынх болохоор өөрийнхөө хилийн аюулгүй гэдгийг мэддэг байх. Хятадын тал наанаас чоно орохоор буудаж хашраадаг юмуу бүү мэд. Хил дээр зогсож байгаа хилчин хүнд эндээс цаашаа хүний нутаг гэж бодохоор бүх юм надаар зааглагдаж, эх орон минь миний ард талд байгаа гэж бодохоор чоноо хүртэл хайрлаж “энэ чинь Монголынх” шүү дээ гэж бодохоор сайхан санагддаг юм” гэсэн хөөрхөн санаа хэлсэн гэрээт хилчиндээ баярлалаа.
Б.Төмөрпүрэв