Т.Заманд “Авьяас билэгт хатан” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Т.Заманд “Авьяас билэгт хатан” боллоо

“Монголын эмэгтэйчүүдийн акадеими”-аас хоёр жилд нэг удаа “Монголын шилдэг хатад”-ыг тодруулдаг билээ. Энэ удаад “Авьяас билэгт хатан”-аар Монголын шилдэг зөн билэгтэн Т.Заманд шалгарлаа. Ард түмэндээ авьяас, суу билгээр гайхагдсан Т.Заманд гуайг дээрх шагналыг хүртэхэд хүмүүс “нүдээ оллоо доо” хэмээн өөр хоорондоо ярилцаж байв. Тус арга хэмжээний үеэр Киви хамтлагийнхан Заманд гуайнд баярлаж хүргэж ая дуугаа өргөж байсан. Мөн тус хамтлагийн ахлагч ээждээ баяр хүргэж үнсүүлээд амжсан шүү.  Дашрамд сонирхуулахад, шилдэг зөн билэгтэн маань “Зөн билгийн тулаан IV”-ийн шүүгчээр ажиллаад тун завгүй явна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж