Монголын ногоон нам бага хурлаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Монголын ногоон нам бага хурлаа хийжээ

Монголын ногоон намын дарга Д.Энхбат өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус нам  саяхан бага хурлаа хийж, улстөрийн намуудын түүхэнд анх удаагаа сонгуульд оролцох жендерийн тухай  асуудлыг хэлэлцэж цаашдын сонгуулиудад 50 хувийг баримтлах квот гаргасан байна.  Өөрөөр хэлбэл тус намынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 50  хувь нь эмэгтэйчүүд, харин 1/3 нь залуучууд байна гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ нь Монголын ногоон нам олон түмний нээлттэй нам болох,  программыг хэрэгжүүлж эхэлж байгаагийн эхний алхам    хэмээн онцоллоо. Мөн гадаадад ажиллаж байгаа  иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах талаас нь  бусад намуудтайгаа хамтран ажиллана гэж мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж