Нийслэл Улаанбаатар хотод 26 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Нийслэл Улаанбаатар хотод 26 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулахрхаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас бударна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 25-27 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж