Хятадын автомашины зах зээл АНУ-ынхаас давна

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Хятадын автомашины зах зээл АНУ-ынхаас давна

Ирэх онд хурдацтай хөгжиж буй БНХАУ-ын автомашины борлуулалт гурав дахь жилдээ дараалан АНУ-ынхаас илүү гарна гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид бичиж байна. Иргэдийн оролого нэмэгдэхийн хэрээр “Toyota Motor”, “General Motors” болон “Volkswagen” компаниудын автомашинуудын борлуулалт зөвхөн Хятадад гэхэд 15 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай автомашины хамгийн том компани болох “General Motors”-ын борлуулалт 15 хувиар өснө гэж компанийн зүгээс мэдэгдэж байна.

Арваннэгдүгээр сард ачааны автомашин, автобус зэргийг оролцуулахгүйгээр ахуйн хэрэглээний автомашины борлуулалт 12,45 саяд хүрсэн байгаа юм. Харин ирэх онд энэ хэмжээ 20 сая хүрэх бол АНУ-ын 12,8 сая байх төлөвтэ йбайна гэжээ. Дэлхийн автомашины зах зээлийн тэргүүлэгч “Toyota” компанийн Хятад дахь борлуулалт 2011 онд 13 хувиар өсч, 900 мянгад хүрнэ гэсэн бол “Nissan” компанид 17 хувийн өсөлт харагдаж, 772 мянган нэгж автомашин борлогдоно гэсэн тооцоо байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж