Ирэх сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтао Вашингтон хотноо айлчилж, Барак Обаматай уулзах билээ. Харин үүнээс өмнө юанийн ханш унах төлөв харагдаж байна. Энэ сарын 6-наас хойш юанийн ханш 0,39 хувиар унаж, 6.6745 юань нэг ам.доллартай тэнцэж байгаа юм. Тухайн үед Хятадын Шадар сайд Ванг Чишаньд АНУ-ын 30 сенатор захидал бичиж, юанийн ханшийг Ху Жинтаогийн айлчлалаас өмнө тодорхой хэмжээгээр бууруулахыг хүссэн юм. Эдийн засагчид юанийн ханшийг ойрын нэг сарын дотор дахин 0,05 хувиар унана гэж үзэж байна. Хоёр жилийн турш юанийн ханшийг бууруулахыг шаардсаны дараа юанийн ханшийг дарах бодлого зургадугаар сараас эхлэн мэдэгдэхүйц багассанаас хойш АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Хятадын удирдагчтай хоёр ч удаа уулзаад байгаа билээ.
Хятад улс ирэх таван жилийн хугацаанд импортыг нэмэгдүүлж, гадаад худалгааны тэнцвэрийг сайжруулахаар төлөвлөж байгаа тухай Худалдааны сайд Чень Демин хэлсэн билээ. Ямартай ч сүүлийн 11 сарын байдлаар экспортын хэмжээ 33 хувиар өссөн бол импорт 40 хувиар өссөн байгаа нь Засгийн газрын бодлого биелэлээ олж байгааг харуулж байгаа юм. Юанийн ханш ам.долларын эсрэг сүүлийн 10 жилийн хугацаанд 24 хувиар, Бразилийн реалын эсрэг 14 хувиар, Энэтхэгийн рупигийн эсрэг 2,9 хувиар өссөн ч ОХУ-ын рублийн эсрэг 9,1 хувиар хямдарчээ.
Өчигдрийн байдлаар юанийн ханш 0,28 хувиар унаж, нэг ам.доллартай 6.6745 юань тэнцэж байгаа нь сүүлийн зургаан долоо хоногийн турших хамгийн их уналт байлаа.
Э.Очирт