Lady Gaga Парис дахь концертоо цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Lady Gaga Парис дахь концертоо цуцалжээ

Lady Gaga Парист одгүй байгаа бололтой. Өнгөрсөн аравдугаар сард Парист тоглохоор төлөвлөөд байсан концертууд нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх гэж буй  засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн үндэсний хэмжээний жагсаалаас болж хойшлогдсон юм. Өнгөрсөн ням гаригт Lady Gaga Парист нэгэн шоу тоглохоор төлөвлөөд байсан боловч цас их орсноос болоод мөн л цуцлагджээ. Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болоод эрх баригчид Парисын гудамжаар ачааны том машин зорчихыг хориглосон тул Lady Gaga-ын тоглолтын арын албаныхныг хот руу орохоор завдсан гэж саатуулсан байна.

Сүүлийн өдрүүдэд Парист цасих орж байгаа тул Charles de Gaulle-ын нисэх онгоцны буудлыг Лхагва гаригт нэг цагийн турш хаасан байна.  Цаг агаарын хүнд нөхцөл хотын тойрон аяллын автобусны хөдөлгөөн болон Эйффелийн цамхагт жуулчид орохыг хориглосон байна. Lady Gaga-ын тайз засал, гэрэлтүүлэг чимэглэл нийт  28 ачааны машин болсон бөгөөд дуучин тайз засалгүйгээр дуулахыг хүссэн боловч дууны бүх тоног төхөөрөмж нь цасанд боогдсон учраас яаж чадаагүй аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж