Шинэ уран бүтээл туурвилаа

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Шинэ уран бүтээл туурвилаа

Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаж,  түүхэн  сэдэвт “Буур хээрийн домог” дуулалт бүжгийг тайзнаа амилуулан, үзэгч олны хүртээл болголоо.

Сэлэнгэ түмний түүхийн улбаа, уул, ус байгаль эхээ шүтэн дээдлэж, магтан дуулсан  энэхүү уран бүтээлийн зохиогч нь  МУ-ын төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Б.Лхагвасүрэн, найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн  С.Сүхбаатар, хөгжмийн зохиолчоор, хөгжмийн зохиолч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Буян-Орших ажиллаж, тус чуулгын 80 гаруй уран бүтээлчид оролцсон байна. “Буур хээрийн домог” дуулалт бүжгийг шинэ  онд  нийслэлчүүддээ толилуулах гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж