Нийслэлд галын зургаан дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Нийслэлд галын зургаан дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангид өчигдөр гал түймрийн  зургаан дуудлага иржээ. Галын дуудлагыг дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт хоёр, Налайх, Баянгол  дүүрэгт тус тус нэг дуудлага иржээ. Тус албаныхан Налайх  дүүргийн гуравдугаар хороонд 4х2 метрийн хэмжээтэй амбаар,Сүхбаатар дүүргийн XV хороо, Шарга морьтын зуслангийн автобусны буудлын зүүн талд 36 м2 талбайд хөрсний хөвд шатаж байсныг унтраав. Мөн   Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд  8х6 метрийн хэмжээтэй байшин, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 12х7 метрийн хэмжээтэй дэлгүүр  шатаж  байсныг унтраалаа. Иргэд аж ахуйн нэгжийн 204 сая төгрөгийн хөрөнгийг галын аюулд өртөхөөс хамгааллаа. Галын аюулд өртөхгүйн тулд цахилгааны шугамын утсаа тогтмол шалгаж, цахилгаан хэрэгслээ байнга салгаж хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах, мөн бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх,  зуухныхаа галыг  бүрэн унтраах, үнс нурмаа зориулалтын төмөр тагтай саванд хийж гүйцэд унтрааж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг  Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж