Шатарчин охинд 2.2 сая төгрөг олгов

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Шатарчин охинд 2.2 сая төгрөг олгов

Сэлэнгэ нутгийнхаа нэрээр тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оюун ухаан, хүч чадлаа сорьж буй насанд хүрэгчдийн шатрын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер А.Энхтуул Сингапур улсыг зорих гэж байна.

Өсвөрийн дэлхийн аварга энэ охин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын унаган иргэн бөгөөд 16 насандаа ахадсан алдрын титмийг өргөж явна. Тэрээр Сингапур улсад болох олон улсын шатрын нээлттэй их мастер тэмцээнд оролцож,  олон улсын мастерын норм биелүүлэхээр явах гэж байгаа тул тэмцээнд явахад нь дэм болгож, аймгийн Засаг  Ж.Эрдэнэбат  аймгийнхаа хөгжлийг дэмжих сангаас 2,2 сая төгрөг олгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж