П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглоно

Удахгүй болох шинэ жилийн баярыг угтан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 25, 26-нд 13.00, 17.00 цагт Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглох гэж байна. Энэхүү балетыг анх 1982 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байсан юм. Энэ жилийн хувьд “Щелкунчик” балетын хувцас, жижиг хэрэглэлийг “Төгөлдөр” сангаас ивээн тэтгэж 140 гаруй хувцсыг шинээр оёулж өгсөн байна.

Энэ сарын 25-ны 13.00 цагт тоглох П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын гол дүрд буюу Маша охинд н.Мөнхжин, Маша гүнж Б.Саруул, ханхүүд О.Ганцоож, Дроссельмейрт Н.Баяраа, хулганы хаанд Х.Мөнгөнхөлөг, аав Х.Чойжилсүрэн, ээж Х.Баярманлай, эмээ Б.Алтаннамар, өвөө Ардын жүжигчин О.Ганбаатар, асрагч Б.Цэцэгдарь, хоёр цасан охинд Г.Цолмон, Г.Батчимэг, хятад Ж.Ханбулнай, А.Эрдэнэболд, Испани н.Энхсувд, н.Билгүүдэй, па дэ труа Ч.Дүүрэнжаргал, Г.Маргад, н.Гансүх, дөрвөн солист эмэгтэй Ц.Хонгорзул, Г.Цолмон, Б.Туул, Б.Саруул, нэгдүгээр хүүхэлдэй А.Эрдэнэболд, хоёрдугаар хүүхэлдэй Ануужин, гуравдугаар хүүхэлдэй Н.Чинзориг нар тус тус тоглох юм. Харин симфони найрал хөгжмийг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм.
Оройн 17.00 цагт тоглох балетад Маша охинд Ч.Дүүрэнжаргал, Маша гүнж Г.Цолмон, ханхүүд Б.Пүрэв-Очир, Дроссельмейр Н.Баяраа, хулганы хаан Х.Мөнгөнхөлөг, аав Х.Чойжилсүрэн, ээж Х.Баярманлай, эмээ Б.Алтаннамар, өвөө АЖ О.Ганбаатар, асрагч Б.Цэцэгдарь , хоёр цасан охин Г.Батчимэг, Б.Саруул, хятад Ж.Ханбулнай, А.Эрдэнэболд, Испани Энхсувд, Билгүүдэй, Па дэ труа И.Саруул, Аниймаа, Гансүх, дөрвөн солист эмэгтэй Ц.Хонгорзул, Г.Батчимэг, Б.Туул, Б.Саруул, нэгдүгээр хүүхэлдэй А.Эрдэнэболд, хоёрдугаар хүүхэлдэй Ануужин, гуравдугаар хүүхэлдэй Н.Чинзориг нар тоглох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж