“Хууль ба шударга ёс” намын лидер Ярослав Качиньский Ту-154 онгоцны ослоор амь үрэгдсэн ах Лех Качиньскийн цогцос жинхэнэ байсан эсэхт эргэлзэж байгаа тухай Agence France-Presse мэдээлжээ.
Ерөнхий сайд асан Ярослав амь үрэгдсэн ахынхаа цогцосыг анх хараад түүнийг Лех гэж таниж байсаэн билээ. “Польшид авчирсан цогцос миний ахынх биш байсан” гэж Ярослав Качиньский мэдэгдэв. Түүнд энэ нь Лехын шарил гэж хэлсэн гэнэ. Тэрээр Лехын шарилыг задлан шинжлүүлэх талаар өөрийн санаагаа хэлсэнгүй. Польшийн найм дахь ерөнхийлөгчийн шарил Краковын Вавель шилтгээнд нутаглуулагдсан байгаа билээ.
Онгоцны ослын шалтгааны Засгийн газар хоорондын нисэхийн товчоо явуулж байгаа юм. Энэ сарын 17-нд уг товчооноос гаргасан дүгнэлт хүлээн авах боломжгүй гэж ерөнхий сайд Дональд Туск мэдэгдсэн байлаа. Дүгнэлтийн зарим хэсэг мөрдөн байцаалтаар батлагдаагүй, алдаатай байна гэж Варшав заасан байлаа.
Албан бус мэдээгээр ослын бурууг бүхлээр нь нисгэгч нарт тохсон нь Варшавт таалагдаагүй бололтой. Оросын Гадаад хэргийн яам мөрдөн байцаалтыг улс төржүүлэхгүй байхыг уриалжээ.
Ш.Мягмар