Иранд газар хөдлөн долоон хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Иранд газар хөдлөн долоон хүн үрэгдэв

Ираны өмнөд Керман мужид 6,5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас долоон хүн амиа алдсан тухай Reuters энэ мягмар гаригт мэдээлжээ.

Орон нутгийн телевизээр мэдээлснээр газар хөдлөлтийн бүсэд байсан уулын 30 тосгоноос гурав нь бүрэн сүйрсэн байна. Mehr агентлаг мэдээлэхдээ хэдэн зуун хүн нурангид дарагдсан байж магадгүй гэнэ. Керман мужийн захирагч Эсмаил Нажар амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Мужид асар их хохирол учирсан гэж тэр хэлжээ.

Орон нутгийн захиргааны мэдээгээр 25 хүн шархдаад байгаа гэнэ. Энд газар хөдлөлт тогтмол гарч байдаг. 20036 оны газар хөдлөлтөөр Бам хотод 31 мянган хүн амиа алдаж байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж