Кенийн нийслэл Найроби хотод автостанц дэлбэрч гурван хүн үрэгдэн наад зах нь 23 хүн шархадсан байв.
Тэсрэх төхөөрөмж автобусанд байсан ба автобус Найробигаас Угандад очих ёстой байсан гэнэ. Аюулгүйн албаныхан ачааны үзлэг хийж байхад дэлбэрэлт гарчээ. Хэлмэгдэгсдийн ихэнх нь Угандагийн иргэд байна. Тэсрэх төхөөрөмжтэй ачааны эзэн амиа алдагсдийн дунд байсан гэнэ. Түүнийг ачааг шалгах нь зайлшгүй бологнгуут тэрээр цүнхээ хаяад зугтах гэсэн гэнэ.
Угандагийн цагдаагийнхан уг хэргийг Сомалийн исламистуудын "Аль-Шахаб" бүлэгтэй холбон үзэж байна. Харин Кенийн цагдаа нар янз бүрийн дүгнэлт хийхэд эрт байна гэжээ. Мөрдөн байцаалт үргэлжилж, Кенийн аюулгүйн алба өндөржүүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа гэнэ.
Ш.Мягмар