Лондонд орогнож байгаа Борис Березовский мөнгө хулгайлсан гэж яллаж байгааг нь эсэргүүцэн Оросын ерөнхий сайд Владимир Путинд тэрээр хариулт өгөв.
“Хэрэв тэр намайг мөнгө хулгайлсан гэж байгаа бол түүний хүсэлтээр 1999 оны кампанит ажилд нь миний өгсөн 25 сая ам.долларын тооцоог хийг” гэж бизнесмен The New Times сэтгүүлд ярилцлага өгөхдөө өгүүлсэн байв.
Түүний хэлснээр Путины сонгуулийн кампани бохир мөнгөөр хийгдсэн учир тэрээр 2000 оноос “хуурамч ерөнхийлөгч” гэж Березовский хэлжээ.
Энэ сарын 16-нд телевизийн шууд ярилцлагаар Путин хэлэхдээ сөрөг хүчний Владимир Милов, Борис Немцов ба Владимир Рыжков нар юуг хүсч байгааг тайлбарлан “Тэд мөнгө ба эрх мэдлийг хүсч байна. Ерээд онд тэд Березовскийн хамт цөөнгүй тэрбумыг уургалсан юм” гэсэн юм.
Сөрөг хүчнийхэн Путинтэй гүтгэлэг хийсэн гэж заргалдахаа мэдэгдээд байна. “Бид сөрөг нам байгуулж байгаа учраас Путин биднийг муулж байгаа нь тэр” гэж Рыжков мэдэгдсэн байв.
Ш.Мягмар