Мексикийн ерөнхийлөгчид нэр дэвшигч суллагдав

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Мексикийн ерөнхийлөгчид нэр дэвшигч суллагдав

Диего Фернандес де Севальос чөлөөлөгдсөнийхөө дараа. Фото:  AFP    

Энэ жилийн тавдугаар сард барьцаалагдсан ерөнхийлөгчид нэр дэвшигч Диего Фернандес де Севальос (Diego Fernandez de Cevallos) чөлөөлөгдөөд гэр орондоо байгаа тухай Agence France-Presse мэдээлэв. Улстөрчийг чөлөөлсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Де Севальос хэвлэлийн бага хурал хийлгэхдээ хулгайлсан хүний нэрийг хэлэхээс татгалзсан ба өрөө шашин шүтлэгтэй хүн учраас түүнийг өршөөсөн гэлээ.

Де Севальос тавдугаар сарын 15-нд эдлэндээ очиж яваад барьцаалагдсан юм. Цагдаагийхан түүний эзгүй машин мөн цус болсон хайцыг хэргийн газраас олсон байлаа. Мексикийн Засгийн газар өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулна гэж байсан боловч хулгайлагдсан хүний хамаатан садан барьцаалагч нартай тохиролцоо хийнэ гээд эрлийг хойшлуулсан байлаа.

Долдугаар сард барьцаалагчид түүнтэй төстэй хүний зургийг дамжуулсан ба гарт нь зургадугаар сарын нэгэн сэтгүүл байжээ. Аравдугаар сард хамаатан садан нь барьцаалагч нарт 20 сая ам.доллар төлсөн учир удахгүй түүнийг суллана гэж нутгийн сонинд өгүүлсэн байлаа.

Диего де Севальос, өнөөгийн ерөнхийлөгч Фелипе Кальдероны хамтран зүтгэгч бөгөөд олон жилийн турш депутат ба сенатор байжээ. Тэрээр 1994 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж