“Бид мартахгүй” өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

“Бид мартахгүй” өдөрлөг болов

Төв аймгийн цагдаагийн газраас жил бүр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдаа дурсан хүндэтгэн, дурсгалыг мөнхжүүлэх “Бид мартахгүй” гэсэн дурсамж өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ хүндэтгэлийн арга хэмжээг ЦЕГ-ын даргын тушаалаар зохион байгуулдаг юм байна. Энэ үеэр ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө зүтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдынхаа намтар түүх, алдар гавъяаг хүндэтгэж өнгөрсөн жилээс аймгийн цагдаагийн газар хүндэтгэлийн танхим, дурсгалын буланг хийж мөнхжүүлсэн юм.

Албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Гомбосүрэн агсны гавъяат үйлсийг мөнхжүүлж Бид мартахгүй гэсэн кино нэвтрүүлэг гарсныг энэ үеэр үзүүлж, мөн удахгүй МТТ-тай хамтран “Цагаан гуниг” жүжгэн зохиол бичигдэж театрын тайзнаа тавигдах гэж байгааг ч дуулгалаа. Мөн жил бүр цагдаагийн албан хаагчдаас сайн ажилласан  хүнийг Гомбосүрэн агсны нэрэмжит шагналаар шагнадаг. Энэ жил цагдаагийн газрын хэв журмын цагдаа Пүрэв-Очирыг энэ шагналаар шагналаа. Аймгийн цагдаагийн газар Хас банктай хамтран албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдынхаа ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх, тэднийхээ гавъяаг мөнхлөх “Бид мартахгүй” санг бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж