Цагдаа эрэлч нохойтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Цагдаа эрэлч нохойтой боллоо

Төв аймгийн цагдаагийн газар эрэлч нохойтой боллоо. Цагдаагийн газрын туслах төлөөлөгч, цагдаагийн ахлагч Д.Цэрэнчимэд нийслэлийн цагдаагийн газрын эрэлч нохойн албанд Макс дуудлагатай нохойг 6 сар бэлтгэж, хулгайн гэмт хэрэг болон дээрмийн хэргүүдийг илрүүлээд байна. Тухайлбал энэ сарын 5-нд Зуунмод сумын V багт оршин суух Т-ын гэрээс иргэн Н 240.000 төгрөг алдлаа гэсэн дуудлагаар ажиллаж, иргэн Н-ийн өөрт байсан эд зүйлийг үнэртүүлж тухайн үед байсан гэх 4 иргэнээс сонгон ололт хийж, М-ыг хэрэг бүртгэгчид хүлээлгэн өгсөн байна. Мөн энэ сарын 8-нд IV багийн иргэн А хашаанаас өвс алдагдлаа гэсэн дуудлагын дагуу мөрдлөгө хийж, иргэн А-д өвсийг хүлээлгэн өгчээ. Зуунмод сумын  I багт орших баранд иргэн С нь үйлчлүүлж байгаад 571 мянган төгрөг алдлаа гэсэн Макс эрэлч нохойг ашиглан 20 хүнд сонгон ололт хийхэд хэрэгтнийг олсон байна. Иргэн С-ийн эд зүйлээр үнэр авхуулан самнан нэгжилт хийхэд барны хойд талд орших гражийн урд байсныг тус эрэлч нохой олж илрүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж