Р.Раш: Дэлхийг хуурах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Р.Раш: Дэлхийг хуурах хэрэггүй

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ үеэр эрхэм гишүүн Р.Раш Сангийн сайдад хандан  “Мал хаана бэлчихийг төслийнхөн мэдэхгүй, бид мэднэ. Яагаад энэ ажилд мэргэжлийн яамыг оролцуулахгүй байгаа юм бэ. Олон улсын зээл тусламжийн ажил гэхээр сохроор хандаж болохгүй. Ингэж дэлхийг хуурч болохгүй. 11 сая ам.доллар гэдэг тоглоом биш” гэсэн юм. Харин Сангийн сайд С.Баярцогт “Сангийн яам зөвхөн зээлийг оруулж ирж байна. Ажлыг ХХААХҮЯ дагнан хариуцаж байгаа” гэлээ.

ХХААХҮ-н сайд Т.Бадамжунайн тайлбарласнаар энэ төсөл өмнө нь хоёр үе шатаар дөрвөн аймагт хэрэгжжээ. Эхний үе шатанд Хөвсгөл, Архангайд таван сая ам.доллар, дараагийн шатанд Булган, Хэнтийд 19,4 сая ам.долларын үйл ажиллагаа хэрэгжсэн байна. Тийм болохоор дэлхийг хуураагүй хэмээн сайд нар хэллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж