Малчид малаа нядлах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Малчид малаа нядлах нь ихэсчээ

Завхан аймгийн хэмжээнд өвөлжилт өнгөрсөн оны хэмжээнд хүрч хүндрэхгүй ч өнөөдрийн байдлаар тал газраараа 40-50 см, гуу жалгандаа 1-1,5 метр цастай байгааг тус аймгийн Засаг дарга Я.Санжмятав хэлж байлаа. Увс нуур, Хяргас нуурын орчимд харьцангуй дулаан байгаа ч өвлийн улирал эхэлснээс хойш 21 удаа цас орсноос тус аймгийн долоон сумын хэмжээнд цас ихтэй байгаа гэнэ. Баянхайрхан, Баянтэс, Асгат, Тэс, Тосонцэнгэл, Их уул зэрэг суманд цас их байгаагийн дотор Баянтэс сумын өвөлжилтийн байдал гамшгийн зэрэглэлд ороод байгаа юм. Тэдгээр сумдад унаа машин хүрэх боломж хомс байгаагаас орон нутгийн удирдлагууд утсаар холбоо барин хууч өвчтэй хүмүүс болон өндөр настан, жирэмсэн эхчүүдийг төв суурин газар руу авчрах ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Цас ихтэй сумдын хувьд малчид малаа нядлах байдал газар авчээ. Өвөл, хаврын хатууг  даван туулах чадваргүй малаа нядлан хэд гурван төгрөг болгохыг малчид тлүүд үзэх болсон байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж